/ / АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Улаанбаатарт "түгжигдсэн" орон нутгийн иргэдийг бүртгэж, шинжилгээнд хамруулаад орон нутаг руу нь буцаах, ажлыг ойрын хугацаанд зохион байгуулна гэж өчигдөр мэдэгдсэн. Энэ чиглэлээр Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч, бэлтгэл ажлыг хийж байгаа. Мөн улсын бүртгэлийн систем ажиллуулж бүртгэх талаар тэрбээр дурдсан.
Үүнтэй холбогдуулан аймгийн шуурхай штаб орон нутгийн иргэдээ татан авах бэлтгэл ажлыг хийж байна. Тухайлбал, Аймгийн шуурхай штаб, сумдаас Улаанбаатар хотоос Хэнтий аймагт 3913, Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу 416 иргэн зорчих хүсэлт өгснийг нэгтгэн судалгаа гаргаж, нийслэлд мэдэгдсэн байна. Орон нутгийн иргэдээ татан авах, Улаанбаатар хотоос орон нутаг руу нэвтрүүлэх бэлтгэл бэлэн байдлыг эрчимжүүлэх, сайтар зохион байгуулахыг ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрлээд даалган ажиллаж байна. Орон нутгийн иргэдийг буцаах, Улаанбаатар хотын иргэдийг татан авах Улсын онцгой комиссын шийдвэр гараагүй байна.
Улаанбаатар хот руу мах тээвэрлэх, Улаанбаатараас Хэнтий аймаг руу хүнс тээвэрлэх, тээврийн хэрэгсэл QR кодоор нэвтрэх болсонтой холбогдуулан зохион байгуулалт хийхийг Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэд даалгав. Өнөөдөр тус үүрэг даалгавартай холбогдуулан 14:00 цагаас ажлын хэсэг хуралдах гэж байна. Шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
Багануур дүүргийн Аягын гарам, Дивизийн гарам нэртэй газруудаар тус дүүргийн иргэд Цэнхэрмандал сумын Нугаар багт идэшний болон бусад зорилгоор зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн мэдээлэл нутгийн иргэдээс ирсэн тул зөвшөөрөлгүйгээр нэвтрэх байдлыг таслан зогсоох үүргийг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батсайханд өглөө.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна