/ / АЙМАГ, СУМАНД ОРЖ, ГАРАХ ЗАМЫН ПОСТОД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ХУВЦСААР ХАНГАН АЖИЛЛУУЛЖ БАЙНА

АЙМАГ, СУМАНД ОРЖ, ГАРАХ ЗАМЫН ПОСТОД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ХУВЦСААР ХАНГАН АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Улс болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын А/521 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр аймгийн хэмжээнд нийт 80 постод нийт 182 цагдаа, Онцгой байдлын газар, эмнэлэг зэрэг мэргэжлийн анги, байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа билээ.

Цагдаагийн газраас дээрх постуудаас хамгийн их хөдөлгөөнтэй байгаа Хэрлэн голын гүүрний пост, Чингис хаалга, Жоншит ШТС-н постонд ажиллаж байгаа алба хаагчдад эхний ээлжинд халдвар хамгааллын хувцсаар ханган ажиллуулж байна.

Иймд иргэн бүр хариуцлагатай байж, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, постонд ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг #Анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна