/ / "ХҮҮХЭД ХУУЛЬ-2020" АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

"ХҮҮХЭД ХУУЛЬ-2020" АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Тус тэмцээнийг нээж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Г.Хэрлэнчулуун, Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Амаржаргал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг гүйцэтгэгч Х.Уртнасан нар үг хэлж, баг тамирчид болон хөгжөөн дэмжигч хүүхдүүдэд баяр хүргэж, амжилт хүссэн.
Тэмцээнд урд бүсээс шалгарсан Бор-Өндөр сумын ЕБЦС-ийн “Фемида” баг, Баруун бүсээс шалгарсан Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн “Just law” баг, хойд бүсээс шалгарсан Баян-Адрага сумын ЕБС-ийн “Хүмүүнлэг” баг, зүүн бүсээс шалгарсан Норовлин сумын ЕБС-ийн “Уран дөш” баг, аймгийн төвийн Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн “Хувьсгал” баг, Хан Хэнтий цогцолбор сургуулийн “Сүлд” баг, Тэмүүжин цогцолбор сургуулийн “Дэнс” баг, Эрдэм баян дөрөвдүгээр сургуулийн “No violence” баг, Политехникын коллежийн “Зөв алхам” баг гэсэн шилдэг 9 баг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд мэдлэг чадвараа сорьж өрсөлдлөө.
Эхний шат болох “Багуудын мэндчилгээ” хэсэгт бүх баг ерөнхийдөө бэлтгэл сайтайгаа харуулж, өндөр оноо авсан юм.
Хоёрдугаар шат болох “Багуудын жүжигчилсэн үзүүлбэр” хэсэгт багууд нөхөн үржихүйн боловсрол, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийн оролцоо сэдвийн дор үзүүлбэрээ бэлдэн боломжийн сайн үзүүлж, эцэг эх, багш нарт, болон хөгжөөн дэмжигч хүүхдүүдэд тодорхой ойлголт өгч, нөлөөлж чадсанаараа ач холбогдолтой байлаа.
Гурав, тавдугаар шат болох “Багийн болон багийн ахлагчийн асуулт хариултын тэмцээн” хэсэгт хүүхдүүдийн зайлшгүй мэдэх хуулиас түүвэрлэн бэлдсэн асуултыг асуусан бөгөөд сурагчид маань ерөнхийдөө сайн хариулж, шүүгчид болон үзэгч хүүхдүүдэд ойлгуулж чадаж байв.
Багш нарыг тест бөглөх хооронд үзэгчдийн дунд тэмцээн зохион байгуулж, тухайн багуудад гарсан хуулийн асуултуудыг асууж, оновчтой зөв хариулсан сурагчдыг шоколадаар урамшуулсан юм. Нийт 10 асуулт асууж, 10 хүүхдийг урамшуулж, хөгжилтэй байдлаар нийт хүүхдүүдийн мэдлэгийг бататгасан нь үр дүнтэй байлаа.
Тэмцээний дүнг гаргахад:
 Тэргүүн байр – Баян-Адрага сумын ЕБС-ийн “Хүмүүнлэг” баг
 Хоёрдугаар байр - Эрдэм баян дөрөвдүгээр сургуулийн “No violence” баг
 Гуравдугаар байр - Норовлин сумын ЕБС-ийн “Уран дөш” багууд тус тус шалгарч бусдыгаа хошуучлан “Өргөмжлөл, цом, мөнгөн шагнал”-аар шагнууллаа
Тэмцээнд нийт 1150 сурагч, 58 багш ажилчид, 108 төрийн алба хаагч хамрагдсан байна.
                                             Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлцгээе.
АЮУЛГҮЙ АМАР ТАЙВАН ХАН-ХЭНТИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна