/ / БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИАС...

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИАС...

25 дугаар зүйл.Байгалийн баялгийг нөхөн сэргээх
1.Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1/ховордсон амьтан, ургамлын ашиглалтыг хязгаарлах, тэдгээрийг үржүүлэх, нутагшуулах, тэжээлээр хангах зэргээр нөөцийг нь нэмэгдүүлэх;
2/байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах.
2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаггүй амьтныг үржүүлэх, нутагшуулах ургамлыг тарималжуулах, эгэл биетнийг өсгөвөрлөх ажлыг төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий бусад байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор гүйцэтгэнэ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна