/ / ХЭНТИЙ АЙМАГТ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖҮҮД “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” АЯНД НЭГДЭЖ БАЙНА

ХЭНТИЙ АЙМАГТ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖҮҮД “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” АЯНД НЭГДЭЖ БАЙНА

Орон нутгийн замд гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Яараад яахав дээ” нөлөөллийн аянд Хэнтий аймагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж байна.
 
Тус аймгийн хэмжээнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг УБ хотын Эрдэмтранс, Бид анд нар ХХК-ны том оврын автобус, Чингис хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Өндөрхаан ТӨҮГ-ын “Эко” автобуснууд иргэдэд үйлчилж байгаа билээ.
 
Дээрх байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмрээ оруулах зорилгоор үйлчилгээнд явж байгаа 18 автобусны арын цонхон дээр #Яараад #яахав #дээ нөлөөллийн аяны зурагт хуудсыг байршуулан иргэдэд сурталчлах ажлыг хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Та бүхний #алтан #шар #зам #өлзийтэй байх болтугай
 
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна