/ / “ХҮҮХЭД-ХЯНАЛТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“ХҮҮХЭД-ХЯНАЛТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Тус арга хэмжээнд Боловсрол, соёл урлагийн газрын хүүхэд, хөгжил, хамгааллын мэргэжилтэн, Хэрлэн 1, Хан-Хэнтий, Тэмүүжин цогцолбор сургуулийн нийгмийн ажилтнуудын хамтаар аймгийн төвийн зорилтот бүлгийн 43 өрхөөр орж хорио цээрийн дэглэмийн үед гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж хэвших, насанд хүрээгүй хүүхдүүдийн теле хичээлийг тогтмол хийлгэхэд хяналт тавьж байх талаар анхааруулж, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, үйлдэж, өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор боловсруулсан 5 төрлийн “Зөвлөмж” 50 ширхэгийг тараан судлуулж, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болон сургуулийн захиргаанаас гарын саван, гарын шингэн саван,  нойтон салфетка, гар ариутгагч, маскыг тарааж, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаа.

      Мөн арга хэмжээний хүрээнд бага насны 1 хүүхдийг цэцэрлэгт оруулах, тог цахилгаангүй 1 айлын асуудлыг зохих байгууллагуудад мэдэгдэж шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласан байна.

            Хүүхдэдээ тавих анхаарлаа дээшлүүлцгээе?

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна