/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ӨНГӨ НЭМЦГЭЭЕ-2020” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАА

“ӨНГӨ НЭМЦГЭЭЕ-2020” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАА

гдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд ЦЕГ-н Тээврийн цагдаагийн албаны даргаас “Хорт зуршил-Эрүүл бие” арга хэмжээний төлөвлөгөө ирүүлсний дагуу Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “ӨНГӨ  НЭМЦГЭЭЕ-2020” нөлөөллийн аяныг  зохион байгуулж ажиллаа. 

            Тус арга хэмжээний хүрээнд газрын алба хаагчдад хорт зуршлын жигшүүлэх түүнээс салгах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжлийг төлөвшүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тасгуудын дунд аяны дарцаг, дэвтрийг аялуулах, архи согтууруулах ундаа болон тамхины хэрэглээг илрүүлэх сорил авч дүгнэлт хийх, согтууруулах ундаа болон тамхины хор холбогдлын талаар сургалтанд хамруулах, хорт зуршлаас татгалзахыг уриалсан уриалга бүхий наалт, санамжуудыг албаны өрөө тасалгаа мэдээллийн самбарууд, алба хаагчдын компютерийн дэлгэцийн нүүр, албаны автомашин, тамхины цэгт байршуулан ухуулга нөлөөлөл хийх зэрэг олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулсан нь алба хаагчдын талархлыг хүлээсэн арга хэмжээ болсон юм.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна