/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / АЛБА ХААГЧДАД ХАЛДВАРААС ХАМГААЛАХ ХУВЦАС, ХЭРЭГСЭЛ ОЛГОЛОО

АЛБА ХААГЧДАД ХАЛДВАРААС ХАМГААЛАХ ХУВЦАС, ХЭРЭГСЭЛ ОЛГОЛОО

“Шинэ Коронавирус”-ийн халдварт өвчний тохиолдлоос урьдчилан сэргийлэх, Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/52 дугаар тушаалаар цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж байгаа. 

Энэ ажлын хүрээнд халдвараас хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг анги, байгууллага бүртээ бэлтгэхэд зориулан 152 сая төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 17 ний өдөр хуваарилан олгож, зохистой зарцуулж, тайлагнах талаар Санхүү, аж ахуйн албаны даргын өгсөн ажлын чиглэлийн дагуу зохион байгуулж байна. 

Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед эргүүл, жижүүр, хамгаалалт, хяналт, тусгаарлах цэгт ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарийн хоолны зардлыг дотооддоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, төсөв захирагч нарт 322.5 сая төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дахин хуваарилан олголоо.

Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, дархлааг дэмжих зорилгоор эргүүл, жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэдэг 28 байгууллагын 579  алба хаагчдад олгох аарц, чацарганыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тогтмол олгож байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас мэдээлж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна