/ / НЭГ БҮРЧЛЭН ТУЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА

НЭГ БҮРЧЛЭН ТУЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Хэнтий аймгийн Цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Аяны явцын талаар аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баярсайхан дараах мэдээллийг өглөө.

-Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа ахуйн архидалтыг бууруулах, мөн гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор эргүүл шалгалт, “Эмзэг цэг”, “Архигүй орчин” зэрэг ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.  Энэ арга хэмжээнд 18 сум, 3 тосгоны хэсгийн төлөөлөгч, 3 тасаг, 1 хэлтэс, ТББ-ууд,  аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, үйлдэж болзошгүй,  ял шийтгэл эдэлж байсан хүмүүс рүү чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Мөн цахимаар ухуулга нөлөөллийн арга хэмжээ авч байна.

Энэ аянаар нэг бүрчилсэн арга хэмжээг голчлон хэрэгжүүлж байршил, хаяг, гэр бүлийн хаягаар нь очиж уулзан нэг бүрчилсэн баталгаа авах, дахин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулага хийх, мөн архины хамааралтай гэр бүл, хүчирхийлэл үйлддэг хүмүүсийг архинаас гаргах эмчилгээнд хамруулах ажлыг аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран хийж байна.

Энэ арга хэмжээний үр дүнд оны эхний 2 сарын байдлаар гэмт хэргийн гаралт буурч байгаа. Манай аймгийн хувьд 2014 онд ГБХЗХГ-тай хамтран Түр хамгаалах байр ашиглалтад оруулсан. Мөн өнгөрсөн онд Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан. Түр хамгаалах байр бол Цагдаагийн байгууллагын хяналтан дор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дуудлага мэдээлэл өгсөн эрсдэлтэй иргэдийг бүрэн хамгаалах арга хэмжээг тасралтгүй явуулж байна. Мөн Цагдаагийн газрын гэрч хохирогчийг хамгаалах хэлтэстэй үйл ажиллагаагаа уялдуулан ажилладаг.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна