/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ОРОН НУТГИЙН ЗАМД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХУРД ХЭМЖИХ, ЗӨВЛӨМЖ ТАРААН СУДЛУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ОРОН НУТГИЙН ЗАМД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХУРД ХЭМЖИХ, ЗӨВЛӨМЖ ТАРААН СУДЛУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 06:00 цагт хот хоорондын хөдөлгөөний хориог зогсоосон билээ.

Үүнтэй холбогдуулан зам тээврийн болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын болон орон нутгийн чанартай АО 501, АО 502 авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих, жолооч, зорчигч нарт "Зөвлөмж" тараан судлуулах 6 пост гарган ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн хол замд зорчин явахдаа замын нөхцөл байдалд хурдаа тохируулан явж, цуваагаар яваа үед гүйцэд түрүүлэхгүй байх, зорчигч болон бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хамгаалах бүс хэрэглүүлэн аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг #Зөвлөж байна.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна