/ / ПОСТОНД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЭД МАТЕРИАЛЫН ДЭМЖЛЭГ ХҮЛЭЭН АВЛАА

ПОСТОНД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЭД МАТЕРИАЛЫН ДЭМЖЛЭГ ХҮЛЭЭН АВЛАА

Дэлхийн олон улсад тархаад байгаа шинэ төрлийн коронавирусын халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар Засгийн газар, Улсын болон аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, тогтоосон хэм хэмжээг мөрдүүлэх зорилгоор цагдаагийн газрын алба хаагчид өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа билээ.

Энэ цаг хугацаанд ард иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтай үнэнчээр зүтгэж цаг наргүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч нарт туслах гэсэн иргэдийн болон аж ахуй нэгж байгууллагын ажилтан алба хаагч нарын халуун сэтгэлийн тусламж, дэмжлэг тасралтгүй ирж байгааг та бүхэн олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр харсан байх.

Үүний нэгэн жишээ бол Баян-Адрага сумын 1 дүгээр багийн иргэн Д.Батбаатар, С.Пүрэвсүрэн нар цагдаагийн газрын хорио цээрийн постонд ажиллаж байгаа алба хаагч нарт дэмжлэг болох зорилгоор эд материалын дэмжлэг үзүүлснийг хүлээн авч талархал илэрхийллээ.

Иргэн таны гэр бүл, үр хүүхдэд тань сайн, сайхныг хүсэн ерөөе.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна