/ Мэдээ мэдээлэл / Гэмт хэргийн мэдээ / “САР ШИНЭ-2020” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 47 ТООНЫ АДУУ ХУЛГАЙЛСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

“САР ШИНЭ-2020” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 47 ТООНЫ АДУУ ХУЛГАЙЛСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ СААТУУЛАН ШАЛГАЖ БАЙНА

Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Сар шинэ 2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутгаас 2020 оны 02 дугаар сарын 08-с 2020 оны 02 дугаар сарын 12-ны хооронд хулгайд алдагдсан 47 тооны адууг хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ.

Дээрх хэрэгт холбогдсон этгээдүүд 26 тооны адууг нь ажилласан байсныг таслан зогсоосон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг эхлүүлээд  байна.

Иймд сар шинийн баяр амралтыг тохиолдуулан малаа хариулага малалгаатай болгож болзошгүй хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн газраас анхааруулж байна.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна