/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн Их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа-жолооч, сум дахь цагдаа, цагдаа-жолоочийн ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон дээд боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

Иргэдэд тавигдах ерөнхий шаардлага:

  • Биеийн өндөр эр 170 см, буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
  • Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол, гажилтгүй  байх
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх
  • Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
  • Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажиллах,
  • Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн байх, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй байх,
  • Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх чадвартай, жолооны В, С ангилалтай байх, 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх,

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  •   Өргөдөл
  • Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
  • Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан байх, эх хувьтай тулгалт хийнэ/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3 үеийн намтар;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
  • Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа

Бүртгэл болон материал бүрдүүлэлт 2020 оны 01 дүгээр сарын 16ы өдрөөс 02 дугаар сарын 20ы өдрийг  хүртэл хугацаанд явагдана.

Жич: Ажлын байрыг сонирхсон иргэд тус цагдаагийн газрын 304 тоот өрөөнд өөрийн биеэр ирж уулзах ба мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар 88083299  дугаарын утсаар /ажлын цагаар/ холбогдож лавлагаа мэдээлэл авч болно.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна