/ / “ШУДАРГА ЖУРАМ” МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

“ШУДАРГА ЖУРАМ” МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Өмнөдэлгэр сумын төвд өнгөрөгч 09 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд гэр хорооллын нүүрний эгнээнд хоёр айлын гэр шатаж байна гэсэн мэдээллийн дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаа, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, нутгийн иргэн Д.Мөнхбат нар очиж гал авалцаж байсан гэрээс бага насны 6 хүүхэд, 1 том хүнийг амийг аварч, их хэмжээний эд хөрөнгө шатахаас хамгаалж чадсан үйл явдал болсон билээ.

Энэхүү гавьяат үйлсийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019.12.29-ний өдрийн зарлигаар Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Өмнөдэлгэр сум дахь цагдаа, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, иргэн Д.Мөнхбат нарыг “Шударга журам” медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан хүндэтгэл үзүүлж, гардуулан өглөө.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна