/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН ГАЗАР 2019 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗАР 2019 ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батсайхан, Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батхүү, цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Баярхүү нар оролцож шагнагдсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан дараах алба хаагчдад шагналыг гардуулан өгөв. Үүнд:
1. Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр:
- Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ниржиддагвын Хатанбаатар
- Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Мишгээгийн Буянхишиг
- Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Дэлгэрхаан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Сономдоржийн Отгонбаяр
2. Мөрдөн байцаах албаны “Шилдэг мөрдөгч”-өөр:
- Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ганзоригийн Зоригтсайхан
Мөрдөн байцаах албаны "Баярын бичиг"-ээр:
- Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганхуяг
3. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Баярын бичиг”-ээр:
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ахмад Дадармаравын Амаржаргал
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Алтанцэцэгийн Мэндбаяр
4. Тээврийн цагдаагийн албаны “Баярын бичиг”-ээр:
- Биндэр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Лхагважамцын Адъяатогтох
- Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Эрдэнэ-Очирын Будсүрэн
- Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Борын Баярсайхан
- Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Энхболдын Эрдэнэсанаа
5. Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны “Баярын бичиг”-ээр:
- Шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Хумарханы Бахитбек
6. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Сүлд тэмдэг”-ээр:
- Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Даваагийн Оюунтуяа
7. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэтгэл”, мөнгөн шагналаар:
- Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Батбаатарын Сүхбат
- Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Цэенгийн Эрдэнэбат
- Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Сэрээтэрийн Мөнх-Эрдэнэ
- Баянхутаг сум дахь цагдаа, цагдаагийн дэд ахлагч Даваасүрэнгийн Отгончулуун
- Олон нийтийн цагдаагийн ажилтан Жагваралын Энхболд
8. Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр:
- Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Гончигийн Даваадорж
- Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Халтарын Хүдэрбат
9. Аймгийн “Хан Хэнтийн алдартан тэмдэг”-ээр:
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Цолмонгийн Мөнх-Оргил
- Цагдаагийн газрын сантехникч Ишийн Эрдэнэболд
10. Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр:
- Батноров сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Батноров сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Батсайханы Дэлгэрсайхан
- Цагдаагийн газрын үйлчлэгч Махбалын Орхонгуа
11. Монголын Залуучуудын холбооны “Цэргийн алдар" алтан медалиар:
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Бямбасүрэнгийн Тэмүүжин
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Баатарын Ихбаяр
- Олон нийтийн цагдаагийн ажилтан Отгонбаярын Давааням
12. Цагдаагийн газрын 2019 оны “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар:
- Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Мишгээгийн Буянхишиг
- Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ганболдын Болорсүх
- Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Даваажамцын Батбаатар
- Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ниржиддагвын Хатанбаатар
- Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Пүрвээгийн Алтантуяа
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Батчулууны Батхүү
- Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Борын Баярсайхан
- Биндэр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Батширээт сум дахь цагдаа, цагдаагийн ахлагч Төмөрийн Санчир
13. Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр:
-Мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Базаррагчаагийн Оюунцэцэг
- Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ганболдын Ганхуяг
- Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Гарамжавын Пүрэвсүрэн
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Бямбасүрэнгийн Тэмүүжин
- Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Дашдондогийн Базаррагчаа
- Захиргааны удирдлагын тасгийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Алтангэрэлийн Буянтогтох
- Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Өмнөдэлгэр сум дахь цагдаа, цагдаагийн дэд ахлагч Энхтайваны Наранбаатар
- Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Оюунхүүгийн Сүрэнхүү
- Батноров сум дахь сум дундын цагдаагийн тасгийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Ганболдын Амгаланбаяр
- Биндэр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Гантулгын Мөнх-Эрдэнэ
14. “Өвлийн өвгөн”-ий бэлгээр:
- Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Сүхдаваагийн Одбаяр
- Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Нямтөгсийн Номинтунгалаг
- Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Очирпүрэвийн Баярсайхан
- Эрүүгийн цагдаагийн тасгийн цагдаа /нохой хөтлөгч/, цагдаагийн ахлах ахлагч Очирын Түмэнжаргал
- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Гантөмөрийн Пүрэвдагва
- Цагдаагийн газрын үйлчлэг Шаравын Дугардолгор
- Цагдаагийн газрын ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Наваанпэрэнлэйн Ганпүрэв
- Цагдаагийн газрын ахмад ажилтан Лувсанцэрэнгийн Нямсүрэн нар тус тус шагнагдсаныг гардуулан өглөө.
Мөн энэ үеэр Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өдөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Батхүүд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны "цагдаагийн хурандаа” цол шагнасныг гардуулан өгөх, “Орхон” их сургуулийн “Магистр”-ын ангид суралцаж төгссөн алба хаагчдад энгэрийн тэмдэг, диплом гаргуулан өгөх арга хэмжээг хамтатган зохион байгуулсан нь баярын үйл ажиллагааг чимсэн үйл явдал болсон юм.

НИЙТ ШАГНАГДСАН АЛБА ХААГЧ НАРТАА АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭЕ

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна