/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХУРАНДАА ЦОЛТОН НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХУРАНДАА ЦОЛТОН НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ

Тус цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Дашзэвэгийн Батхүү хугацааны хурандаа цолоор шагнууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/1025 дугаар тушаалаар түүний гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласныг үнэлж цагдаагийн байгууллагын эрхэм хүндтэй цолоор шагнасныг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батсайхан гардуулан өглөө.


ТАНД ЭРҮҮЛ ЭНХ, ЭНЭ ХОРВООГИЙН ХАМГИЙН САЙН, САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна