/ / ГАВЬЯАНЫ АМРАЛТАНД ГАРСАН АЛБА ХААГЧДЫНХАА ХӨДӨЛМӨР, АЛДРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

ГАВЬЯАНЫ АМРАЛТАНД ГАРСАН АЛБА ХААГЧДЫНХАА ХӨДӨЛМӨР, АЛДРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гавьяаны амралтанд гарсан алба хаагчдынхаа хөдөлмөр, алдар”-ыг тэмдэглэн алдаршуулж, ахмад үеийг залуу үетэй холбон дадлагажуулах  ажлыг зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн арга хэмжээнд 2019 онд гавьяаны амралтанд гарсан Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Болор-Эрдэнэ, Батноров сум дахь сум дундын цагдаагийн тасгын дарга, цагдаагийн бэлтгэл хошууч Д.Баасандорж, Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн бэлтгэл хошууч Д.Балдангомбо, Шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн бэлтгэл ахлах дэслэгч Х.Барсболд, Баянхутаг сумын цагдаа, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Б.Лхагвасүрэн нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэж, бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүллээ.

Нийт гавьяаны амралтанд гарсан алба хаагч нартаа аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна