/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ БОЛОН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ШАГНАЛААР ШАГНУУЛСАН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ БОЛОН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ШАГНАЛААР ШАГНУУЛСАН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Алдар” тэмдгээр:

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Амаржаргал

Өмнөдэлгэр сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар

Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух” бичгээр:

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн сургагч ахлагч Б.Эрдэнэбулган

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/961 дүгээр тушаалаар дараах алба хаагчдыг хугацааны цолоор:

Хугацааны дэд хурандаа цолоор: Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Эрдэнэбаясгалан,

Хугацааны ахмад цолоор: Бэрх тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Болорсүх,

Хугацааны ахлах дэслэгч цолоор: мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Оюунцэцэг, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч А.Бердмурат, Биндэр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Л.Адъяатогтох, Батноров сум дахь сум дундын цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Зоригтсайхан, Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Б.Оюунсүрэн, Жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Одбаяр нар

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/862, Б/962 дугаар тушаалаар дараах алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичгээр:

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Буянхишиг

Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Энхбат

Жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Хатанбаатар

Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Х.Төмөрбаатар

Баянмөнх сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Мижиддорж нар тус тус шагнууллаа.

ШАГНУУЛСАН АЛБА ХААГЧ НАРТАА АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ

МОНГОЛ ЦАГДААГИЙН СҮЛД ХИЙМОРЬ

ТЭНГЭРТ НАРТАЙ ХАМТ

ГАЗАРТ ГАЛТАЙ ХАМТ ҮҮРД МӨНХ

МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна