/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / Хэнтий аймгийн Прокурорын газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулав

Хэнтий аймгийн Прокурорын газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулав

Зөвлөгөөнийг “Мөрдөн шалгах ажиллагаанд учирч байгаа хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд зохион байгуулсан ба аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батсайхан, дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, мөрдөн байцаах тасгийн дарга, хэрэг бүртгэх тасгийн дарга, ахлах мөрдөгч, мөрдөгчид, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Одгэрэл, орлогч прокурор, ахлах прокурор, хяналтын прокурорууд оролцлоо.  Зөвлөгөөний явцад:

  • Прокурорын байгууллагатай хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулах,
  • Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүн, хугацаа сунган шалгагдаж байгаа хэргүүдийн шийдвэрлэлтийг ахиулах,
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарч байгаа зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоож түүнийг арилгах, давтан гаргахгүй байхад анхаарах,
  • Удирдах албан тушаалтнаас алба хаагчдын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах арга зам зэрэг чиглэлүүдээр харилцан ярилцах, мэтгэлцэх, шийдэл, шийдвэрийг хамтран гаргах хэлбэрээр хамтран санал солилцлоо.  

Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбадорж “Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт, гарч буй зөрчил дутагдал цаашид авах арга хэмжээний талаар”, ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Сүхбат “Түдгэлзүүлсэн болон мөрдөн байцаалтын хугацаа сунгасан хэргүүдийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал”, прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахдах прокурор Д.Энхжаргал “Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан хэрэгт гарч буй зөрчил, түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаар” сэдвийн хүрээнд мэдээлэл бэлтгэн зөвлөгөөнд оролцогч нарт танилцуулсан ба зөвлөгөөнөөс 5 шийдвэр гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна