/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ

09 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА 

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 09 сарын 16-наас 2019 оны 09 сарын 22-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 92 гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 33, эрх зүйн зөрчлийн шинжтэй 59 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл + 57,1 % өссөн үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл + 1,7% өссөн үзүүлэлттэй байна. 

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 601 иргэнийг 18,680,500 төгрөгөөр торгож, 10 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 22 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

  Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 33 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад +57,1 % өссөн үзүүлэлттэй байна. Хулгайлах-14,Хүний амьд явах эрхийн эсрэг-3, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-7,Залилах-2,Дээрэмдэх-1,Хүчиндэх-1,Зам тээврийн осол-2,Бусад-3 тус тус бүртгэгдсэн.

Захиргааны зөрчлийг авч үзвэл

Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 59 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад +1,7% өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-22, 3ам тээврийн осол-5, ЗХАБЖ-Бусад-9, Бусдын биед халдах-7, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-5,Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах-2, Худалдаа,үйлдвэрлэл,үйчилгээний журам зөрчих-1,Хулгайлах-3, Хууль сахиулагч эсэргүүцэх-1,Бусад-4,тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна