/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРӨӨС 2019 ОНЫ

08 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр:

   2019 оны 08 сарын 19-нөөс 2019оны 08сарын 25-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд,байгууллагаас нийт 63 гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 24, эрх зүйн зөрчлийн шинжтэй 39 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл -25,6 % буурсан үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл - 22,0% буурсан үзүүлэлттэй байна. 

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 637 иргэнийг 20,195,000 төгрөгөөр торгож, 4 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 19 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 18 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

  Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 24 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -25,6 % буурсан үзүүлэлттэй байна. Хулгайлах-17,  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-5,Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг-1,Замын хөдөлгөөны аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг-1, тус тус бүртгэгдсэн. 

Захиргааны зөрчлийг авч үзвэл

Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 39 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -22,0 % буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-13, 3ам тээврийн осол-3, ЗХАБЖ-Бусад-2, Бусдын биед халдах-6, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-9,Хулгайлах-2,Бусад-4, тус тус зөрчил байна

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна