/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ

08 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛХ 14 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 07 сарын 22-ноос 2019оны 08 сарын 04-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 129 гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 52, эрх зүйн зөрчлийн шинжтэй 77 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 14 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл + 8,3% өссөн үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл - 33.4% буурсан үзүүлэлттэй байна. 

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 1271 иргэнийг 46,688,000 төгрөгөөр торгож,13 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 33  иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

  Өнгөрсөн 14 хоногт аймгийн хэмжээнд 52 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 14 хоногтой харьцуулхад + 8.3 % өссөн үзүүлэлттэй байна. Хулгайлах-26,  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-6,Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-8,Зам тээврийн осол-2,Залилах-1,Бусад-6,Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг-3 тус тус бүртгэгдсэн.

 Захиргааны зөрчлийг авч үзвэл:

            Өнгөрсөн 14 хоногт аймгийн хэмжээнд 77 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 14 хоногтой харьцуулхад - 33,4 % буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-16, 3ам тээврийн осол-6, ЗХАБЖ-Бусад-12, Бусдын биед халдах-15, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-11,Хулгайлах-2,Хууль сахиулагч эсэргүүцэх-1,Галт зэвсэг галт хэрэгсэл тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших-2,Бусад-12  тус тус зөрчил байна

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна