/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ

07 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

 Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 07 сарын 15-наас 2019оны 07сарын 21-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 67 гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 25, эрх зүйн зөрчлийн шинжтэй 42 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл + 8,6% өссөн үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл - 42.4% буурсан үзүүлэлттэй байна. 

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 441 иргэнийг 15,880,000 төгрөгөөр торгож, 10 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 10 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

  Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 25 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад + 8.6 % өссөн үзүүлэлттэй байна. Хулгайлах-13,  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-4,Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-1,Зам тээврийн осол-2, Хөрнгө завших-1,Бусад-4 тус тус бүртгэгдсэн. 

Захиргааны зөрчлийг авч үзвэл:

            Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 42 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад - 42,4 % буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-14, 3ам тээврийн осол-1, ЗХАБЖ-Бусад-12, Бусдын биед халдах-2, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-7,Үйлвэр үйлчилгээний журам зөрчих-1,Хулгайлах-1,Хууль сахиулагч эсэргүүцэх-1,Бусад-3  тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна