/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ

06 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

2019.07.01                                                                                                                        Чингис хот   

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 06сарын23-наас 2019оны 06сарын 30-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 88гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй19, эрх зүйн зөрчлийн шинжтэй 69 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл + 31.5% өссөн үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл +2.8% өссөн үзүүлэлттэй байна. 

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 504 иргэнийг 13,145,000төгрөгөөр торгож, 14 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 40 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

  Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 19 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад + 31.5% өссөн үзүүлэлттэй байна. Хулгайлах-10,  Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-1,Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-2, Зам тээврийн осол-2,Залилах-2 ,Хүчиндэх-1,Бусад-1,тус тус бүртгэгдсэн. 

Захиргааны зөрчлийг авч үзвэл:

            Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 69 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад +2,8.% өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-34, 3ам тээврийн осол-4, ЗХАБЖЗ-бусад-10,Бусдын биед халдах-9, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-3,Хууль сахиулагч эсэргүүцсэн-1, хулгайлах-1, Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах-5,бусад-2  тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна