/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ

06 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 06сарын17-ноос 2019оны 06сарын 23-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 80гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй13, эрх зүйн зөрчлийн шинжтэй 67 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахадгэмт хэргийн гомдол мэдээлэл -31.3% буурсан үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл -28.7% буурсан үзүүлэлттэй байна. 

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 612 иргэнийг 16.100.000 төгрөгөөр торгож, 30 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

  Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 31 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 13 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -40.9% буурсан үзүүлэлттэй байна. Хулгайлах-5,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-3,хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-1, ХЭМХБЭГХ-3,Хууль сахиулагч эсэргүүцсэн-1,Хүчиндэх-1 тус тус бүртгэгдсэн. 

Захиргааны зөрчлийг авч үзвэл:

            Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 67 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -28.7% буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-35, ЗХАБЖЗ-бусад-14,Бусдын биед халдах-9, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-1, Гүтгэх-1, Хууль сахиулагч эсэргүүцсэн-1, хулгайлах-3, Худалдаа үйлдвэрлэл,үйлчилгээний журам зөрчих-1,бусад-2  тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна