/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ

06 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

 

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 06сарын09-наас 2019оны 06сарын 16-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 116гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 22, эрх зүйн зөрчлийн шинжтэй 94 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл -35,2 % буурсан үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл +31,9 % өссөн үзүүлэлттэй байна. 

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 789 иргэнийг 19.590.000 төгрөгөөр торгож, 15 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 35 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

  Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 22 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -24,4% буурсан үзүүлэлттэй байна. Хулгайлах-10,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-6, зам тээврийн осол-1, бусад-1, хүний амьд явахын эсрэг-3, Хууль сахиулагч эсэргүүцсэн-1 тус тус бүртгэгдсэн.                    

Захиргааны зөрчлийг авч үзвэл 

Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 94 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад +14.2 % өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-35 ,ЗХАБЖЗ-20, бусдын биед халдах-15, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-8, Хулгайлах-3, Хууль сахиулагч эсэргүүцсэн-2, бусад-9,Худалдаа үйлчилгээний журам зөрчсөн-1,Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан-1  тус тус зөрчил байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна