/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ

06 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА 

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 06сарын03-наас 2019оны 06сарын 09-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 98гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 34, эрх зүйн зөрчлийн шинжтэй 64 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл -24,4 % буурсан үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл +14,2 % өссөн үзүүлэлттэй байна. 

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 814 иргэнийг 20.745.000 төгрөгөөр торгож, 13 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 39 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

  Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 34 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -24,4% буурсан үзүүлэлттэй байна. Хулгайлах-17,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-6,залилан-1, зам тээврийн осол-1, бусад-3, хүний амьд явахын эсрэг-5, ХБОЭ-1 тус тус бүртгэгдсэн

Захиргааны зөрчлийг авч үзвэл: 

Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 64 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад +14.2 % өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-24 ,эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон-5, бусдын биед халдах-11, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-9, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан-3, ЗХАБЖЗ-6, бусад-6  тус тус зөрчил байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна