/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРӨӨС 2019 ОНЫ

05 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 04сарын29-нөөс 2019оны 05сарын 05-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 86 гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 26, эрх зүйн зөрчлийн шинжтэй 60 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл 1.7% өссөн үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл 2.1% өссөн үзүүлэлттэй байна.

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 698 иргэнийг 21.290.000 төгрөгөөр торгож,10тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 53 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 26 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад 1.7% өссөн үзүүлэлттэй байна. Зам тээврийн осол-1, хулгайлах-14,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-2,хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-1, залилан-1, хөрөнгө завших-1, авлигын гэмт хэрэг-1, бусад-5тус тус бүртгэгдсэн. 

Захиргааны зөрчлийг авч үзвэл:

                Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 60 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад 2.1% өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-25, бусдын биед халдах-3, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-7, зам тээврийн осол-4, эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон-4, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах-5, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний журам зөрчих-2, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох-1, хууль сахиулагчийг эсэргүүцэх-2, цахимаар доромжлох, гүтгэх-1, бусад-6  тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна