/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ

04 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

 Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 04сарын22-ноос 2019оны 04сарын 28-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 76гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 23, эрх зүйн зөрчлийн шинжтэй 53 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл 27.7% өссөн үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл -17.1% буурсан үзүүлэлттэй байна.

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 547 иргэнийг 17.495.000 төгрөгөөр торгож,11тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 38 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 23 гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад 27.7% өссөн үзүүлэлттэй байна. Зам тээврийн осол-3, хулгайлах-6,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-2,хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-1, залилан-1, гэр бүлийн хүчирхийлэл-1, ой хээрийн түмэртэй тэмцэх гэмт хэрэг-1, хөрөнгө завших-1, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг-1, хүчин-1, эдийн засгийн гэмт хэрэг-1,бусад-4 тус тус бүртгэгдсэн. 

Захиргааны зөрчлийг авч үзвэл:

                Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 53 зөрчлийн шинжтэй өргөдөл гомдолыг шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад 17.1% буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-23, бусдын биед халдах-1, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-5, зам тээврийн осол-3, эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон-8, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах-7, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний журам зөрчих-1, бусад-5  тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна