/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРӨӨС 2019 ОНЫ

04 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН

ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

 

 Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 04сарын08-наас 2019оны 04сарын 14-нийг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 86гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 28, эрх зүйн зөрчлийн шинжтэй 58 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл -3.4% буурсан үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл -13.4% буурсан үзүүлэлттэй байна.

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 410 иргэнийг 11.665.000 төгрөгөөр торгож,13тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 38 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг авч үзвэл:

Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 28 гэмт хэргийг илрүүлэн шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -3.4% буурсан үзүүлэлттэй байна.Бусдын биед халдах-1, гүтгэх-1, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг-1, зам тээврийн осол-1, хулгайлах-12,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-1,хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-1, хүрээлэн байгаа орчины эсрэг гэмт хэрэг-1, хүчин-1,бусад-8тус тус бүртгэгдсэн.  

Захиргааны зөрчлийг авч үзвэл: 

                Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 58 зөрчил илрүүлэн шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -14.3% буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-20, бусдын биед халдах-3, галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших, бэлтгэх-1, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-10, зам тээврийн осол-3, эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон-4, хулгай-6, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах-3, бусад-8  тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна