/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС 2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДӨР ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН  АЙМГИЙН  ХЭМЖЭЭНИЙ ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН  ТАНИЛЦУУЛГА

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 04сарын01-нээс 2019оны 04сарын 07-ныг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 96гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 29, эрх зүйн зөрчлийн шинжтэй 67 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл 24.5% өссөн үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл -2.8% буурсан үзүүлэлттэй байна.

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 510 иргэнийг 16.780.000 төгрөгөөр торгож,8тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 46 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг өнгөөр авч үзвэл:

Залилан-1, хулгайлах-14,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-5,хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-2, хууль бусаар ан агнах, бэлтгэх гэмт хэрэг-1, хууль сахиулагчийг эсэргүүцэх-1, бусад-5 тус тус бүртгэгдсэн.

Захиргааны зөрчлийг авч үзвэл:

   Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 67 зөрчил илрүүлэн шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -2.8% буурсанүзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-23, бусдын биед халдах-5, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-6, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан-6, зам тээврийн осол, эд хөрөнгө хохирсон-6, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн-2, эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон-1, хулгайлах-5, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний журам зөрчсөн- 2, бусад-11  тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна