/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019 оны 03сарын18-наас 2019оны 03сарын 24-нийг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 102гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 33, эрх зүйн зөрчлийн шинжтэй 69 дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл 10.8% буурсан үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл 12.6% буурсан үзүүлэлттэй байна.

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 464 иргэнийг 14.505.000 төгрөгөөр торгож,15тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 30 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг өнгөөр авч үзвэл:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг журам зөрчих-1, хулгайлах-23,  хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-1, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-5,хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-1, бусад-2тус тус бүртгэгдсэн. 

Захиргааны зөрчлийг авч үзвэл:

   Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 69 зөрчил илрүүлэн шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад 12.6% буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34, бусдын биед халдах-2, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-8, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан-10, хулгайлах-5, эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон-4, хууль сахиулагчийг эсэргүүцсэн-1, бусад-5  тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна