/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын чиглэлээр: 

   2019оны 02сарын18-наас2019оны02сарын24-нийг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 70гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 13, эрх зүйн зөрчлийн шинжтэй 57дуудлага байна.Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл -22,5% буурсанүзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл 10,2% буурсан үзүүлэлттэйбайна.

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 463 иргэнийг 15.105.000 төгрөгөөр торгож 5 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

   Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 29 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг өнгөөр авч үзвэл:

 Хулгайлах-8,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг-2,замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн-1, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг-1, өмчийн эрхийн эсрэг гэмт хэрэг-1, бусад-1тус тус бүртгэгдсэн.

Захиргааны зөрчлийг өнгөөр авч үзвэл:

   Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 57зөрчил илрүүлэн шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -22,2% буурсан үзүүлэлттэй байна.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих-1, бусдын биед халдах-5, галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, хууль бусаар эзэмшиж бэлтгэх-1, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-14, зам тээврийн осол-2, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан-6, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний журам зөрчих-1, хулгайлах-6, бусад-5 тус тус зөрчил байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна