/ / Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

Долоо хоногийн нөхцөл байдлын мэдээлэл

   2018 оны 01 сарын 28-нээс 2019 оны 02 сарын 04-нийг хүртэл Цагдаагийн газарт иргэд, байгууллагаас нийт 98 гомдол мэдээлэл хүлээн авсанаас гэмт хэргийн шинжтэй 42, эрх зүйн зөрчлийн шинжтэй 56 дуудлага байна. Хүлээн авсан гомдол мэдээллийг өмнөх 7 хоногтой харьцуулахад гэмт хэргийн гомдол мэдээлэл +13,5% өссөн үзүүлэлттэй байна, захиргааны зөрчлийн гомдол мэдээлэл -22,2% буурсан үзүүлэлттэй байна.

   Аймгийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 509 иргэнийг 15.390.000 төгрөгөөр торгож 9 тээврийн хэрэгсэлийг түр саатуулах байранд тавиулж зөрчлийг арилгуулав.

   Гудамж талбай, олон нийтийн газарт согтуурсан жижгээр танхайрсан, бусадтай маргалдсан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нийт 21 иргэнийг эмчийн хяналтанд хүлээлгэн өгч эрүүлжүүлэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17 жолоочийн эрхийг хасч шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийг өнгөөр авч үзвэл:

 Хулгай-20, Бусад-5,  ХЭМХБЭ-4,Нас барсан-4, Хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг 1, Залилах 3, Хөрөнгө завших 5, тус тус бүртгэгдсэн. 

Захиргааны зөрчлийг өнгөөр авч үзвэл:

   Өнгөрсөн 7 хоногт аймгийн хэмжээнд 56 зөрчил илрүүлэн шалгасан нь урьд 7 хоногтой харьцуулхад -22,2% буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 17, ЭҮ 1, танхай 10, бусад 8, ГБХҮ 14, ЗХАБЖЗ 3, Хулгай 3, тус тус зөрчил байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна