/ / ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

Сайд нарын зөвлөлийн 1941 оны 4 дүгээр сарын 19 ний 355 дугаар тушаалаар Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтсийн төв аппаратыг 18, хөдөөд 6, нийт 24 нэгжээр орон тоог нэмэгдүүлж Улаанбаатар хотын захиргааны харьяа ажиллаж байсан “Гудамжны хөдөлгөөнийг засах /зохицуулах/ салаа”-г Улсын цагдаан сэргийлэх газарт шилжүүлэн  Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Завхан, Говь-алтай зэрэг 6 аймгуудад анхны авто техникийн байцаагчийг томилж  анхны уурын тэрэгний байцаагчаар Н.Жамьяндорж томилогдон ажилласанаар Хэнтий аймгийн Замын цагдаагийн албаны эхлэл суурь тавигджээ.

Тээврийн хэрэгслийг автомашин гэж нэрлэх болсонтой холбогдон уурын тэрэгний байцаагчийг автын байцаагч болгон нэр томьёог өөрчилсөн ба жолооч нарын үйл ажиллагаа, сахилга бат, техникийн бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах үүрэгтэй тус аймагт ганц орон тоотой ажиллаж байгаад бүтэц, орон тоо өргөжиж, автын ахлах байцаагч , авто хариуцсан байцаагч, механизм хариуцсан байцаагч, зохицуулагчийн орон тоонуудыг  бий болгож хүн хүч, техник хэрэгслээр хангаж иржээ.

  • 1956 онд Авто техникийн шалган байцаах хэсэг,
  • 1964 онд Автотехникийн шалган байцаах алба,
  • 1990 онд Замын цагдаагийн алба,
  • 2003 онд Замын цагдаагийн тасаг болгон бэхжүүлж ирсэн он цагийн түүхтэй билээ.

Албаны үүсэн байгуулагдсанаар автын байцаагчаар цагдаагийн ахмад Батчулуун, хошууч Ц.Цогбадрах, дэд хурандаа Ц.Эрдэнэбилэг, хошууч Н.Санжаадорж, ахлах дэслэгч К.Сашка, дэслэгч О.Шагж,  дэслэгч Батаан, дэслэгч Г.Тэгшжаргал, дэслэгч Т.Бямбажав, ахмад Ш.Насанбат, автын цагдаагаар ахлагч Ж.Мурат, ахлагч Жамсранжав, ахлагч Б.Аюуш, ахлагч Л.Эрдэнэтуул, ахлагч Д.Билгүүн, тоо бүртгэгчээр Ж.Эрдэнэбилэг, Р.Ганхүү нар томилогдон ажиллаж байв.

Албаны дарга нарыг нарыг дурдвал:

1980-1990 хошууч Цогбадрах

1990-1992 ахмад Ц.Эрдэнэбилэг

1992-1993 дэслэгч Б.Батболд

1993-1999 хошууч Н.Санжаадорж

1999-2001 ахлах дэслэгч Ж.Эродэнэбилэг

2001-2002 ахмад Т.Мөнхжаргал нар ажиллаж байв.

            Тус Цагдаагийн газар 2000 онд бүтцийн өөрчлөлт хийгдсэнээр Замын цагдаагийн тасаг болон өргөжсөнөөр тасгийн анхны даргаар

            2003-2004 онд цагдаагийн дэд хурандаа Д.Батхүү

            2005-2012 онд цагдаагийн хурандаа Б.Батболд

            2012-2013 онд цагдаагийн дэд хурандаа С. Энхбат

            2014-2017 онд цагдаагийн хошууч Р.Цээлхагва

            2017-2018 онд цагдаагийн дэд хурандаа Х.Мөнх- эрдэнэ

2018 оноос цагдаагийн хошууч Г.Золжаргал томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг нь 17 алба хаагчийн батлагдсан орон тоотой, үүнээс тасгийн дарга 1, ахлах зохицуулагч 1, зохицуулагч 8, цагдаа-зохицуулагч 7 хүний бүрэлдэхүүнтэй, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөлгөөнт эргүүлийн тусгай тоноглолтой автомашин 1, мотоцикль 1, согтуурал шалгах драйгер 7510 багаж 3, бэлэн бусаар торгох төхөөрөмж “Police reader” төхөөрөмж 10, тандагч багаж 6, үүргийн гар станц 8, замын хяналтын байнгын цэг 2, хурд хэмжигч багаж 3, энгэрийн камер 6, зэрэг техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гаргасан үүрэг ажлын чиглэл, даалгавар, хөтөлбөр, шийдвэрүүд, Цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн газрын дарга нараас өгөгдсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга соёлыг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, алба хаагчдын албаны шуурхай бэлэн байдал, цагдаач ажиллагаа, ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сайжруулахад ажлаа чиглүүлэн үндсэн үүргээ хэрэгжүүлж байна.

Энэ хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргээ амжилттай биелүүлж 2006, 2007 оны Замын цагдаагийн газрын “Аварга хамт олон”-оор, 2018 онд Тээврийн цагдаагийн албаны “Шилдэг алба”-аар, 2007 онд Цагдаагийн газрын “Тэргүүний хамт олон”, 2016, 2017 онд дараалан ЗЦА-аас зохион байгуулдаг ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Шилдэг зохицуулагч”-ын дэд байр, 2019 оны гуравдугаар байруудыг эзэлж амжилттай оролцсон бол,  АЛБА ХААГЧДААС: ахлах зохицуулагч цагдаагийн ахмад С.Пүрвээ 2019 онд Хууль зүй дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар тэмдэг”-ээр, ахмад ажилтан зохицуулагч цагдаагийн ахмад Х.Биязхан 2007 онд Хэрлэн сумын “Шилдэг төрийн алба хаагч”  1994, 1995, 1996, 1997, 1998 онуудад Цагдаагийн газрын “Хөдөлмөрийн аварга ажилтан”, мөн Замын цагдаагийн газрын 1998, 2005 оны “Ажил мэргэжлийн аврага”, 2002 онд Хэнтий аймгийн “Хөдөлмөрийн аварга ажилтан”,  “Цагдаагийн гавьяа тэмдэг”-ээр, зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнгөн 2019 онд ЦЕГ-ын “Цагдаагийн гавьяа тэмдэг”-ээр, цагдаагийн ахлах ахлагч О.Баярсайхан 2013 онд ЗЦГ-ын “Хөдөлмөрийн аварга ажилтан”, 2017 онд ЦЕГ-ын “Хүндэт жуух”, 2019 онд “Цагдаагийн гавьяа тэмдэг”-ээр, 2011 онд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч В.Мөнх-Эрдэнэ гар бөмбөгийн “Спортын мастер цол тэмдэг”-ээр тус тус шагнагдаж байсан түүхэн амжилтуудыг дурьдаж болно.

Замын цагдаагийн тасаг нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга соёлыг дээшлүүлэх ард иргэдэд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах мөн сургуулийн өмнөх насны болон сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадлага олгох ажлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон бусад төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна