/ / БИНДЭР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

БИНДЭР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

     Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Биндэр cум дахь сум дундын цагдаагийн тасаг нь анх Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 171 дүгээр тушаалаар 7 хүний бүрэлдүүнтэйгээр байгуулагдаж байсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 135 дугаар тушаалаар бүтэц орон тоо нэмэгдэн батлагдаж тасгийн дарга 1, хэсгийн төлөөлөгч 1, мөрдөгч 1, зохицуулагч 1, цагдаа зохицуулагч 1, хэв журмын цагдаа 2, цагдаа жолооч 1 нийт 8 алба хаагч, хариуцсан тойргийн Дадал, Батширээт, Баян-Адрага сум, Хурх тосгонд тус бүр 1,1 хэсгийн төлөөлөгч, сумын цагдаа 3 зэрэг 8 офицер, цагдаа 7, хөдөлмөрийн гэрээгээр /энгийн/ 1 ажилтан, нийт 16 алба хаагчийн орон тоотойгоор үүргээ гүйцэтгэж байна.

           Тус  цагдаагийн тасгийн даргаар:

1994-1999 онд Цагдаагийн дэд хурандаа  Б.Энхтөр

1999-2000 онд Цагдаагийн дэд хурандаа Д.Ганхуяг

2000-2005 онд Цагдаагийн дэд хурандаа П.Баярсайхан  

2005-2007 онд Цагдаагийн дэд хурандаа Л.Амгаланбаатар

2007-2013 онд Цагдаагийн дэд хурандаа У.Баянмөнх

2013-2015 онд Цагдаагийн хошууч Н.Хатанбаатар

2015-2017 онд Цагдаагийн дэд хурандаа  Г.Отгонжаргал

2017 оны 11 дүгээр сараас цагдаагийн дэд хурандаа Б.Оюунбат томилогдон ажиллаж байна.  

     Биндэр сум дахь сум дундын цагдаагийн тасаг нь Хэнтий аймгийн хойд сумд болох Биндэр, Баян-Адрага, Батширээт, Дадал сумд болон Хурх тосгоныг хариуцан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг  үүргийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж  байна.

Тус цагдаагийн тасаг  нь дараахь бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-  Цагдаагийн тасгийн  дарга, цагдаагийн  дэд хурандаа Б.Оюунбат

-  Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч  М. Энхням

- Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Одбаяр

           - Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Л.Адьяатогтох

- Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч О.Ренчинлхагва

- Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батболд

            - Хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч О.Сүрэнхүү

- Хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Мөнх-Эрдэнэ

-Цагдаагийн тасгийн үйлчлэгч Т.Наранчимэг  

- Баян-Адрага сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч  Ц.Дэлэгжунай

- Баян-Адрага сум дахь цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Наранбаатар

- Батширээт сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Бямбадаваа

-Батширээт сум дахь цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.Мөнх-Эрдэнэ

           -Дадал  сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Гэрэлт-Од

-Дадал сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Ханхүү

-Хурх тосгон дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Наранбат нар нутаг дэвсгэр  хариуцан цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Бидний бахархал:

         “Цэргийн гавьяаны одон”-гоор: д/х Б.Энхтөр, д/х Д.Ганхуяг, д/х У.Баянмөнх, “Цэргийн хүндэт медаль”-р д/х Б.Энхтөр, д/х Д.Ганхуяг, д/х У.Баянмөнх, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр х/ч Б.Оюунбат, “Цагдаагийн алдар” тэмдэгээр х/ч Б.Оюунбат, “Онц сэргийлэгч тэмдэг”-ээр д/х Б.Энхтөр,  “Цагдаагийн гавьяа” тэмдэг-ээр: д/х У.Баянмөнх, а/х Н.Ууганбаяр, х/ч Б.Оюунбат,  “Арван тавны цагдаа” шагналаар хэсгийн төлөөлөгч а/х Н.Ууганбаяр, Цагдаагийн ерөнхий газрын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-р а/д Н.Ууганбаяр, Эрүүгийн цагдаагийн газрын “Шилдэг эрүүгийн төлөөлөгч”-р а/д Н.Ууганбаяр, а/д Б.Оюунбат, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах  зөвлөлийн “Хүндэт өргөмжлөл”-р а/д Б.Оюунбат, “Осолгүй манлай жолооч”, “Онц тээвэрчин” тэмдгээр  а/а О.Ренчинлхагва, а/х Бээжин нар тус тус шагнагдаж байсан болно.

           Дэвшин томилогдсон алба хаагч нараас:

Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Н.Ууганбаяр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дэд даргаар, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад У.Баянмөнх Биндэр сум дахь цагдаагийн тасгийн даргаар, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Баярсайхан, Жаргалтхаан сум дахь цагдаагийн хэсгийн даргаар, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.Батболор Эрүүгийн цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгчөөр, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Оюунбат Биндэр сум дахь сум дундын цагдаагийн тасгийн даргаар, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Энхтулга Галшар сумын хэсгийн төлөөлөгчөөр тус тус дэвшин томилогдож  байсан.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна