/ / ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2019 оны 06 сарын 06 өдөр   Төрийн ордон,Улаанбаатар хот

 

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

 

 

/Шинэчилсэн найруулга/

 

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын эрх зүйн үндсийг тогтооход оршино.

Хэвлэх
 

2 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж

2.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

Хэвлэх
 

3 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил

3.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний нийлбэр цогц мөн.

 

3.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бодлого боловсруулах, төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх замаар зохион байгуулна.

 

Хэвлэх
 

4 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго

4.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, төр, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд оршино.

Хэвлэх
 

5 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн зарчим

5.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дараах зарчмыг баримтална:

 

5.1.1.хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

 

 

5.1.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил цогц, тогтвортой, уялдаа холбоотой байх;

 

 

5.1.3.төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлэхгүй байх;

 

 

5.1.4.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн ололт, амжилт, шинэ мэдлэгт үндэслэсэн байх;

 

 

5.1.5.зардал, үр өгөөжийн хувьд үндэслэлтэй байх;

 

 

5.1.6.олон нийтийн оролцоонд түшиглэсэн, хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн байх;

 

 

5.1.7.төрийн байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага үйл ажиллагаандаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгох.

 

Хэвлэх
 

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

6 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл

6.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дараах үндсэн чиглэлээр зохион байгуулж, хэрэгжүүлнэ:

 

6.1.1.ерөнхий;

 

 

6.1.2.тусгай;

 

 

6.1.3.нэг бүрчилсэн;

 

 

6.1.4.соён гэгээрүүлэх;

 

 

6.1.5.гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх.

 

Хэвлэх
 

7 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийг хэрэгжүүлэх

7.1.Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүй, зохион байгуулалт, хүмүүжлийн шинж чанартай нийтлэг арга хэмжээг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэл гэнэ.

 

7.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

 

 

7.2.1.гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах эдийн засаг, нийгэм, эрх зүйн арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх;

 

 

7.2.2.иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засаг, нийгмийн баталгааг бүрдүүлэх; 

 

 

7.2.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох;

 

 

7.2.4.хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх баталгааг бүрдүүлэх;

 

 

7.2.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүү, материал, техникийн болон хүний нөөцийг бүрдүүлэх;

 

 

7.2.6.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, эрх зүйн бүх нийтийн боловсролыг дэмжих;

 

 

7.2.7.хүүхдэд хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх ёс, эрх зүйн боловсрол, соёлыг төлөвшүүлэх талаар гэр бүл, нийгэм, сургуулийн орчныг хамарсан цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 

 

7.2.8.хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчих, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх орчныг бүрдүүлэх;

 

 

7.2.9.хот, тосгоны төлөвлөлтийн үйл ажиллагаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл, нийтлэг шаардлагыг хангах;

 

 

7.2.10.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой байх.

 

Хэвлэх
 

8 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх тусгай чиглэлийг хэрэгжүүлэх

8.1.Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тусгай чиглэл гэнэ.

 

8.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тусгай чиглэлийн хүрээнд энэ хуулийн 7.2-т зааснаас гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

 

 

8.2.1.зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоох, тэдгээрийн хоорондын харилцаа холбоо, гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого, хөрөнгө мөнгөний урсгалыг таслан зогсоох;

 

 

8.2.2.зохион байгуулалттай гэмт бүлгийн үүсгэн байгуулагч, удирдагчид нэн тэргүүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх зарчмыг хэрэгжүүлэх;

 

 

8.2.3.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гүйцэтгэсэн үүрэг, оролцооноос хамааран ялгамжтай авч үзэх, тэдгээрийн зүгээс хууль сахиулах байгууллагатай сайн дураараа хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

 

 

8.2.4.гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласан этгээдийн аюулгүй байдлыг хангах;

 

 

8.2.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;

 

 

8.2.6.төсвийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;

 

 

8.2.7.тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, эсхүл үйлдэгдэж болзошгүй газар нутаг, үйл ажиллагаа, харилцаанд чиглэсэн цогц арга хэмжээг авах;

 

 

8.2.8.гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг болон үйлдэгдэж болзошгүй газар нутагт урьдчилан сэргийлэх эргүүлийн үйл ажиллагааг тогтмол хийх;

 

 

8.2.9.гэмт халдлагад өртөж болзошгүй объектыг хамгаалалтад авах, үйл ажиллагааг нь түр зогсоох, тухайн объектоос хүн, эд зүйлсийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх.

 

 

8.3.Энэ хуулийн 8.2.9-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга гаргана.

 

Хэвлэх
 

9 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн чиглэлийг хэрэгжүүлэх

9.1.Тодорхой этгээд гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний зан үйл, ёс суртахуунд нөлөөлөх, түүнээс гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн чиглэл гэнэ.

 

9.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн чиглэлийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

 

 

9.2.1.гэмт хэрэг үйлдэж болзошгүй, үйлдэхээр бэлтгэж байгаа этгээдийг цаг тухайд нь олж тогтоох, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө таслан зогсоох;

 

 

9.2.2.гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлж суллагдсан хүнд хяналт тавих;

 

 

9.2.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй нөхцөлд байгаа болон хорих ял шийтгүүлж, суллагдсан этгээдэд нийгэмд дасан зохицох, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх;

 

 

9.2.4.хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тодорхой үүрэг хүлээлгэсэн, хориглолт, хязгаарлалт тогтоосон хүнд хяналт тавих;

 

 

9.2.5.гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн этгээдийн зан байдалд нөлөөлөх, хуулийг чандлан сахих дадал төлөвшүүлэх, хорих байгууллагад байх хугацаанд боловсрол, ажил хөдөлмөр эрхлэх дадал, туршлага олгох, суллагдсаны дараа нийгэмд дасан зохицох шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох;

 

 

9.2.6.энэ хуулийн 12.1.5, 12.1.6-д заасан хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тогтмол хяналт, шалгалт хийх, үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэх;

 

 

9.2.7.хуульд заасны дагуу гэмт хэргийг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, баримт сэлт өгөх болон бусад байдлаар туслалцаа үзүүлсэн гэрч, хохирогч, шаардлагатай тохиолдолд түүний хамаарал бүхий этгээдийг гэмт халдлагаас хамгаалах.

 

Хэвлэх
 

10 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён  гэгээрүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх

10.1.Хүн, хуулийн этгээдийг гэмт халдлагаас хамгаалах, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий гэмт хэрэг, зөрчилд өртөх, хохирох эрсдэлийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн цогц арга хэмжээг соён гэгээрүүлэх чиглэл гэнэ.

 

10.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

 

 

10.2.1.өөрийн үйл ажиллагааны онцлог, зан үйл, дадлаас хамааран гэмт хэрэг, зөрчилд өртөх, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй хүн, хуулийн этгээдийн хүрээг тодорхойлох;

 

 

10.2.2.энэ хуулийн 10.2.1-д заасан этгээдийн үйл ажиллагаа, зан үйл, дадал гэмт хэрэг, зөрчлийг өдөөж болзошгүй шалтгаан, нөхцөлийг тогтоож, тэдгээрийг саармагжуулах, арилгах арга хэмжээг авах;

 

 

10.2.3.гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зан үйл, дадлын талаар олон нийтэд тогтмол мэдээлэх;

 

 

10.2.4.энэ хуулийн 10.2.1-д заасан этгээдэд гэмт хэрэг, зөрчилд өртөх тэдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх эрсдэлийн талаар таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдэгдэл, зөвлөмж өгөх;

 

 

10.2.5.энэ хуулийн 10.2.1-д заасан этгээдэд өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх;

 

 

10.2.6.гэмт хэрэг, зөрчил үйлдэх, үйлдэгдэхээс өөрийгөө болон бусдыг хамгаалах зан суртахуун, дадал, чадварыг бий болгоход чиглэсэн арга хэмжээг авах;

 

 

10.2.7.гэмт хэрэг, зөрчлийн нийгмийн хор аюулыг олон нийтэд таниулах ажлыг тасралтгүй явуулах, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх.

 

Хэвлэх
 

11 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх

11.1.Гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах ажиллагааг боловсронгуй болгох, түүний үр нөлөөг дээшлүүлэх, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааны бодлогын нэгдмэл байдлыг хангах, хариуцлага хүлээлгэхдээ энэ хуульд заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчмыг баримтална.

 

11.2.Гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

 

 

11.2.1.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх нэгдсэн болон тухайлсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

 

 

11.2.2.гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх;

 

 

11.2.3.гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгах болон түүнд хяналт тавих үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, гэмт хэрэг, зөрчил бүрд хариуцлага хүлээлгэх зарчмыг хэрэгжүүлэх;

 

 

11.2.4.гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

 

 

11.2.5.гэмт хэрэг, зөрчил хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага, нэгж, тэдгээрийн алба хаагчдаас чиг үүргээ хэрэгжүүлэх баталгаа, нөхцөлийг сайжруулах;

 

 

11.2.6.гэмт хэрэг, зөрчлийн төрлөөс хамааран түүнийг хянан шалгах чиг үүрэг бүхий мэргэшсэн нэгж, алба хаагчдыг бэлтгэх, үйл ажиллагааны чиглэлээр нь мэргэшүүлэх.

 

Хэвлэх
 

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ, ЗОХИЦУУЛАЛТ

12 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ

12.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил дараах хүн, хуулийн этгээд, харилцаанд хамаарна:

 

12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг, зөрчил үйлдэх сэдэл, санааг төрүүлж, эсхүл өдөөж байгаа хүчин зүйлс, тэдгээрийг бий болгож байгаа үйл ажиллагаа;

 

 

12.1.2.Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол;

 

 

12.1.3.үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу зохицуулагдаж, хяналтад байхаар тогтоосон хүн, хуулийн этгээд;

 

 

12.1.4.хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тодорхой үүрэг хүлээлгэсэн, хориглолт, хязгаарлалт тогтоосон хүн, хуулийн этгээд;

 

 

12.1.5.зан үйл, үйл ажиллагаа нь нийгмийн дэг журам, хэм хэмжээг зөрчиж байгаа, гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй гэх үндэслэл бүхий хүн, хуулийн этгээд;

 

 

12.1.6.өөрийн үйл ажиллагааны онцлог, зан үйл, дадлаас хамааран гэмт хэрэг, зөрчилд өртөх, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй хүн, хуулийн этгээд.

 

Хэвлэх
 

13 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч

13.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дараах этгээд хэрэгжүүлнэ:

 

13.1.1.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Салбар зөвлөл, Дэд зөвлөл, тэдгээрийн ажлын алба, түүний дарга, гишүүд;

 

 

13.1.2.хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хянан шийдвэрлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа эрх бүхий төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага, тэдгээрийн харьяа байгууллага, нэгж, тэдгээрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;

 

 

13.1.3.хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн санаачилгаар, төрийн болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа, эсхүл тухайн ажилд оролцож байгаа хуулийн этгээд холбоод, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий иргэдийн зөвлөл;

 

 

13.1.4.хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа хувь хүн.

 

Хэвлэх
 

14 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах

14.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр, аймаг, нийслэл, сум, дүүрэгт түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар удирдуулсан орон тооны бус зөвлөл зохицуулна.

 

14.2.Улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /цаашид “Зохицуулах зөвлөл” гэх/ ажиллах ба орон тооны ажлын албатай байна. Аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /цаашид “Салбар зөвлөл” гэх/ нь орон тооны нарийн бичгийн даргатай байх бөгөөд орон тооны ажлын албатай байж болно.

 

 

14.3.Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар, Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Зохицуулах зөвлөлөөс баталсан нийтлэг журамд нийцүүлэн батална.

 

Хэвлэх
 

15 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах

15.1.Зохицуулах зөвлөл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд дараах хэлбэрээр уялдуулан зохицуулна:

 

15.1.1.гэмт хэргийн нөхцөл байдал, түүний шалтгаан, нөхцөлийг судалсны үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, тэргүүлэх чиглэл, түүнийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тодорхойлох;

 

 

15.1.2.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, бодлогын нэгдмэл байдлыг хангах;

 

 

15.1.3.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээ, мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах арга хэмжээг авах;

 

 

15.1.4.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах байгууллага болон нутгийн захиргааны байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, түүний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;

 

 

15.1.5.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч этгээдээс гэмт хэргийн нөхцөл байдал, түүний шалтгаан, нөхцөлийн талаар статистик мэдээг шуурхай харилцан солилцох, хамтран дүн шинжилгээ хийх ажлыг зохицуулах;

 

 

15.1.6.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;

 

 

15.1.7.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар гадаадын болон дотоодын дэвшилтэт техник, технологи, сайн туршлагыг судалж, түүнийг бусад байгууллага, орон нутагт нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

 

 

15.1.8.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа арга хэмжээний үр нөлөөг тогтмол судлах, үнэлэх;

 

 

15.1.9.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон хуулийн этгээдийг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах;

 

 

15.1.10.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ашиглагддаг техник, технологи, арга ажиллагааны стандартыг боловсруулах, эрх бүхий байгууллагад хүргүүлж баталгаажуулах;

 

 

15.1.11.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх.

 

 

15.2.Зохицуулах болон Салбар зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хурлын шийдвэр нь тогтоол, зөвлөмж, мэдэгдэл хэлбэртэй байна.

 

 

15.3.Улсын хэмжээнд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дагнан зохицуулах үүрэг бүхий зөвлөлийг /цаашид “Дэд зөвлөл” гэх/ Зохицуулах зөвлөлийн дэргэд ажиллуулж болно.

 

 

15.4.Дэд зөвлөл тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг энэ хуулийн 15.1-д заасан хүрээнд тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулна.

 

 

15.5.Салбар болон Дэд зөвлөл түүнчлэн энэ хуулийн 13.1.2, 13.1.3-т заасан этгээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын тайланг Зохицуулах зөвлөлд жил бүр ирүүлнэ. Зохицуулах зөвлөл улсын хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын төлөв байдлын талаар нэгдсэн тайланг жил бүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд, хоёр жил тутамд Улсын Их Хуралд танилцуулна.

 

Хэвлэх
 

16 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд уялдуулан зохицуулах

16.1.Салбар зөвлөл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд дараах хэлбэрээр уялдуулан зохицуулна:

 

16.1.1.хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;

 

 

16.1.2.энэ хуулийн 15.1.1-д заасантай нийцүүлэн хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх;

 

 

16.1.3.тухайн нутаг дэвсгэрийн төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага, олон нийтийн оролцоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, биелэлтийг хангах;

 

 

16.1.4.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэр хариуцсан хууль сахиулах болон бусад байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, түүний хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;

 

 

16.1.5.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах, дээд шатны байгууллагад танилцуулах;

 

 

16.1.6.энэ хуулийн 15.1.9, 15.1.10, 15.1.11-д заасан болон хуульд заасан бусад хэлбэрээр.

 

Хэвлэх
 

17 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн бүрэн эрх

17.1.Зохицуулах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

17.1.1.Дэд зөвлөл байгуулах, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

 

 

17.1.2.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар улсын хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, түүний биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

 

 

17.1.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд түүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

 

 

17.1.4.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулахад оролцох;

 

 

17.1.5.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээний талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах;

 

 

17.1.6.өөрийн эрх хэмжээний хүрээнд төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагатай харилцах, хамтран ажиллах;

 

 

17.1.7.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцооны үр дүнтэй байдлыг хангах, төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

 

 

17.1.8.холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, эрдэмтдийн төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулан ажиллуулах;

 

 

17.1.9.Салбар болон Дэд зөвлөл, төрийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажил, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, шалгалт хийх;

 

 

17.1.10.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах, түүнийг хэрэгжүүлэх талаар Салбар болон Дэд зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

 

 

17.1.11.төрийн захиргааны төв болон бусад байгууллага, Салбар болон Дэд зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажлын тайланг гаргуулан авах;

 

 

17.1.12.гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомж, Зөвлөлийн хуралдааны шийдвэрийн биелэлтийг төрийн захиргааны төв болон бусад байгууллагад өмчийн харьяалал харгалзахгүйгээр шалгах, түүний удирдах ажилтны илтгэл, сонсголыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж чиглэл өгөх;

 

 

17.1.13.нийтийн хэв журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хуваарилах, зарцуулах;

 

 

17.1.14.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг холбогдох байгууллагаас хагас, бүтэн жилээр гаргуулан авч, дүгнэлт хийх;

 

 

17.1.15.шаардлагатай гэж үзвэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулсан хөрөнгийн зарим хэсгийг Зохицуулах зөвлөлийн мэдэлд төвлөрүүлж, тодорхой цогц арга хэмжээнд зарцуулах;

 

 

17.1.16.Зохицуулах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулах, хариу авах;

 

 

17.1.17.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар гадаад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх;

 

 

17.1.18.хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төсөлд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийн төсөл нь гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тохиолдолд энэ талаар үндэслэл бүхий санал, зөвлөмжийг хууль санаачлагч болон Улсын Их Хуралд хүргүүлэх;

 

 

17.1.19.Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах нийтлэг журмыг батлах.

 

 

17.2.Салбар болон Дэд зөвлөл нь өөрийн чиг үүрэгт хамаарах энэ хуулийн 17.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

 

Хэвлэх
 

18 дугаар зүйл.Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах

18.1.Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу тухайн төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан хариуцна.

 

18.2.Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дараах хэлбэрээр гүйцэтгэнэ:

 

 

18.2.1.зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага бүр чиг үүргийн дагуу зөрчлийн статистикийн үйл ажиллагаа эрхлэх, статистик мэдээллийг солилцох;

 

 

18.2.2.зөрчлийн нөхцөл байдал, түүний шалтгаан, нөхцөлийг судалсны үндсэн дээр зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох;

 

 

18.2.3.зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

 

 

18.2.4.төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага, олон нийтийн оролцоотойгоор зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах;

 

 

18.2.5.зөрчил, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, хөтлөх;

 

 

18.2.6.зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар төрийн бодлого болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай саналыг боловсруулах;

 

 

18.2.7.зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа арга хэмжээний үр нөлөөг тогтмол судлах, үнэлэх;

 

 

18.2.8.зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах;

 

 

18.2.9.зөрчлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх.

 

 

18.3.Улсын ерөнхий прокурорын газар улсын хэмжээнд зөрчлийн статистикийн үйл ажиллагаа эрхэлж, түүний нэгдмэл байдлыг хангана.

 

 

18.4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Улсын ерөнхий прокурорын газартай хамтран зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх төрийн бодлого, Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын бодлогын нэгдмэл байдлыг хангана.

 

 

18.5.Энэ хуулийн 18.1-д заасан байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 18.2.4-т заасан хөтөлбөр, төлөвлөгөө, биелэлтийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд жил бүр хүргүүлнэ.

 

 

18.6.Зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах чиг үүрэг бүхий зөвлөлийг Засгийн газрын шийдвэрээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулж болно.

 

Хэвлэх
 

19 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэх

19.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг улсын хэмжээнд болон Салбар болон Дэд зөвлөл, төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагын түвшинд гурван жилд нэгээс доошгүй удаа хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж, үйл ажиллагаанд нь дүгнэлт хийнэ.

 

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан байгууллага нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн бус, ашиг сонирхлын зөрчилгүй хуулийн этгээд байх бөгөөд түүнд тавих шаардлага, сонгон шалгаруулах журмыг Зохицуулах зөвлөл батална.

 

Хэвлэх
 

20 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх

20.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг энэ хуульд заасны дагуу баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явуулна.

 

20.2.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөө нь олон нийтийн хэрэгцээ, шаардлага, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, цаашдын төлөв байдал, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд үндэслэсэн байна.

 

 

20.3.Хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд түүнийг баталсан байгууллага, албан тушаалтан хяналт тавина.

 

Хэвлэх
 

21 дүгээр зүйл.Хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх

21.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтны ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, эсхүл тодорхой чиглэлээр мэргэшүүлэх зорилгоор сургалтад тогтмол хамруулна.

 

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан сургалтыг дээд боловсролын сургалтын болон судалгаа, шинжилгээний байгууллага, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагыг түшиглэн зохион байгуулах бөгөөд дагнасан сургалтын төвийг нийслэл, түүнчлэн бүсийн төвд байгуулж болно.

 

 

21.3.Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагын алба хаагчийг сургах, бэлтгэхдээ тодорхой чиглэлээр мэргэшүүлэх, албан тушаалд томилохдоо мэргэшсэн чиглэлийг үндэслэл болгох зарчмыг баримтална.

 

 

21.4.Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтны ажлын ачааллыг Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд үндэслэн тодорхой хугацааны давтамжтайгаар тогтоож, олон улсын жишигт нийцүүлэх, хүний нөөц, шаардлагатай орон тоог тухай бүр шийдвэрлэнэ.

 

Хэвлэх
 

22 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлийн талаар судалгаа

22.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч байгууллага гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын судалгааг хоёр жил тутам гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг гурван жил тутам улсын хэмжээнд, эсхүл тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд, эсхүл тодорхой гэмт хэрэг, зөрчлийн төрлөөр олон нийтийн дунд зохион байгуулна.

 

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан судалгаа нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх байгууллага, тэдгээрийн албан ёсны тоо мэдээнээс хараат бус байх бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоох, гэмт хэрэг, зөрчлийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл, хор уршгийг тогтоох зорилготой байна.

 

 

22.3.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 22.1-д заасан судалгааны үр дүнг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх үндэслэл болгоно.

 

Хэвлэх
 

23 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлийн статистикийн үйл ажиллагаа эрхлэх

23.1.Гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн нэгдмэл байдлыг хангах, шалтгаан, нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого боловсруулах, иргэнд шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор хууль сахиулах, прокурор, шүүхийн захиргааны байгууллага нь гэмт хэрэг, зөрчлийн цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, ашиглана.

 

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан байгууллага нь гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилгоор гэмт хэрэг, зөрчлийн статистикийн үйл ажиллагааг дараах байдлаар эрхэлнэ:

 

 

23.2.1.гэмт хэрэг, зөрчлийн талаар тоо бүртгэл хөтлөх, цахим мэдээллийн сан бүрдүүлж ашиглах, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах;

 

 

23.2.2.гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг боловсруулах, хадгалах, статистикийн мэдээлэл гаргах, судалгаа, дүн шинжилгээ хийх, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах.

 

 

23.3.Энэ хуулийн 23.2-т заасан албан ёсны статистикийн мэдээллийн маягт, аргачлалыг тухайн байгууллагатай зөвшилцөн Үндэсний статистикийн хороо баталж, захиргааны статистикийн мэдээллийн маягт, аргачлалыг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрснөөр тухайн байгууллага батална.

 

Хэвлэх
 

24 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлах эрдэм шинжилгээний ажил

24.1.Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлах ажлыг эрхлэх эрдэм шинжилгээний байгууллага хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний харьяанд ажиллаж, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа баримтална.

 

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан эрдэм шинжилгээний байгууллага нь гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлах шинжилгээ судалгааны ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна