/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭ АВТО МАШИНТАЙ БОЛЛОО

ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭ АВТО МАШИНТАЙ БОЛЛОО

Аймгийн Засаг даргын тамгын газраас иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох зорилгоор туулах чадвар сайтай шинэ авто машиныг гардуулан өглөө.

 Энэхүү “УАЗ” Хантар маркийн авто машиныг Аймгийн Засаг дарга Н.Ганбямба цагдаагийн газрын даргад өөрийн биеэр гардуулан өгсөн бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, төрийн ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд хувь нэмэр болоорой хэмээн хүсэн ерөөсөн юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна