/ Мэдээ мэдээлэл / Гэмт хэргийн мэдээ / ГЭНЭТИЙН ШАЛГАЛТААР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БОЛОН МАЛЫН ХУЛГАЙН ХЭРЭГ ҮЙЛДСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

ГЭНЭТИЙН ШАЛГАЛТААР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БОЛОН МАЛЫН ХУЛГАЙН ХЭРЭГ ҮЙЛДСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

Тус цагдаагийн газраас Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Илрүүлэлт, оргодол, шийдвэрлэлт, зэвсэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэнэтийн хүч нэмэгдүүлсэн эргүүлүүдийг зохион байгуулан ажиллаж байна.
Цагдаагийн газрын алба хаагчдын 2019.10.17-ноос 18-нд шилжих шөнө зохион байгуулсан хүч нэмэгдүүлсэн эргүүлээр Архангай аймаг болон Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсүүдээс эрэн сурвалжлагдаж байсан “Б”, “М” нарын этгээдүүдийг зочид буудалд байрлаж байх хугацаанд олж илрүүлсэн саатуулсан.
Мөн Батноров сумын 5 дугаар багийн нутаг Баян хаан гэх газраас бусдын 1 тооны адууг “У”, “Б” нар нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсныг эргүүлээр илрүүлэн шалгаж байгаа бөгөөд дээрх адууны эзнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна