/ / ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Өнгөрсөн оноос эхэлсэн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусч өнөөдрийн билэгт сайн өдөр шинэ байрны нээлтээ хийлээ. Нээлтэнд Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн яамны санхүүгийн хэлтэсийн дарга Цэвэлмаа, Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Ц.Чогсомжав болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр тус цагдаагийн газар олон жил үр бүтээлтэй ажилласан нярав цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Алтансувд, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч О.Баярсайхан нарыг цагдаагийн “Гавъяа” тэмдэгээр шагнуулсныг гардуулан өгч Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Дашрамд дурахад аймгийн хэмжээнд 9 дэх бүтээн байгуулалт болж буй цагдаагийн газрын шинэ барилгыг 2 тэрбум 40,0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр "Хар Чонот" ХХК барьж гүйцэтгэсэн. Уг барилга нь зоорийн давхартайгаа 4 давхар бөгөөд тоноглосон 5 өрөөтэй, 100 хүний багтаамжтай хурлын заал, 6 машины граж, офиссын зориулалттай 37 өрөө бүхий цагдаагийн байгууллагын төрөл, албадын үйл ажиллагааг бүхэлд нь багтаасан 2272м2 талбай бүхий байгууламж болсон.

Мөн Цагдаагийн Ерөнхий газраас 80,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж шаардлагатай техник, тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг худалдан авч байршуулсан ба хуучин байранд хэрэглэгдэж байсан зарим ширээ сандал, комьпютер, техник хэрэгслийг сум дундын цагдаагийн хэлтэс, тасгууд, сумдын хэсгийн мөрдөгч нарт шилжүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна