/ / ЗАМЫН ХЯНАЛТЫН БАЙНГЫН ПОСТЫГ ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

ЗАМЫН ХЯНАЛТЫН БАЙНГЫН ПОСТЫГ ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

Орон нутгийн замд зам тээврийн осол, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын хяналт, шалгалтыг сайжруулах зорилгоор Чингис хотын нутагт байрлах Хэрлэн голын гүүрний хойд талд улсын төсвийн 73 сая төгрөгөөр байнгын хяналтын постыг барьж ашиглалтанд орууллаа.
Тус пост нь дотроо алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх ажлын өрөө, амралтын өрөө, албаны автомашины дулаан граж, зөрчил гаргасан автомашиныг түр саатуулах хашаа зэргийг хамт шийдсэн барилга бөгөөд гадна талын тохижилтыг орон нутгийн төсвөөс 105 сая төгрөг гаргаж гаднах зам, талбайг хучих, камержуулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна. зэрэгт зарцуулсан 2 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллах юм.

Энэхүү байнгын хяналтын пост ашиглалтанд орсноор Улсын чанартай авто замын хөдөлгөөнд хяналт тавих, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажил эрчимжихээс гадна бусад төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэмийн үед мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна