/ Цагдаа 100 / Алдрын булан / ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД 7 ХҮНИЙ ЭРДЭНЭТ АМИЙГ АВАРЧЭЭ

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД 7 ХҮНИЙ ЭРДЭНЭТ АМИЙГ АВАРЧЭЭ

Өнгөрөгч 09 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд байрлах гэр хорооллын нүүрний эгнээнд хоёр айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг тус сумын иргэн ирүүлжээ. Энэ мэдээллийн дагуу тэднийг очиход эзэнгүй нэг айл нь шатаж дууссан, хажуу талынх гэрт гал авалцаж байсныг орж шалгахад 70 настай эмэгтэй Ц нь 1-14 насны 6 хүүхдийн хамт угаартсан байдалтай унтаж байсныг сэргээж гэрээс гаргасан байна.

Алба хаагчдын ярьж байгаагаар эхлээд хүүхэд, том хүн нийлсэн 6 хүнийг гэрээс гаргасан. Хамгийн сүүлд хүн үлдсэн эсэхийг шалгахад 1 настай охин орныхоо хөлд унасан байдалтай байхыг олж аварчээ. Мөн тухайн хашаанд байсан тээврийн хэрэгсэл, 30 гаруй сая төгрөгөөр шинэхэн баригдсан байшин, хураалттай өвс зэргийг галын аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж чадсан байна.

ИЙМД ИРГЭД ТА БҮХЭН ХҮЙТНИЙ УЛИРАЛ ИРЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ГЭР, ОРОН СУУЦНЫХАА ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙ ГЭРТ НЬ ҮЛДЭЭХГҮЙ БАЙХЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна