/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ

Иргэдэд тавигдах ерөнхий шаардлага: • Биеийн өндөр эр 170 см, буюу түүнээс дээш, 30 хүртэл настай, • Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдол, гажилтгүй байх • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх • Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/, • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, • Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажиллах, • Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвар эзэмшсэн байх, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй байх, • Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх чадвартай, жолооны В, С ангилалтай байх, 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд: • Өргөдөл • Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх); • Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан байх, эх хувьтай тулгалт хийнэ/ • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/ • 3 үеийн намтар; • Оршин суугаа хаягийн тодорхойлолт; • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/ • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг; • Ажиллаж байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа Бүртгэл болон материал бүрдүүлэлт 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд явагдана. Жич: Ажлын байрыг сонирхсон иргэд тус цагдаагийн газрын 06 тоот өрөөнд өөрийн биеэр ирж уулзах ба мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар 88083299 дугаарын утсаар /ажлын цагаар/ холбогдож лавлагаа мэдээлэл авч болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна