/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЦУГЛАРАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЦУГЛАРАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

          Цугларалтын үйл ажиллагааг жагсаалын үзлэг, бэлтгэл сургуулилтаар эхэлж алба хаагчдад “Алба хаагчдын сахилга дэг журам”-ын талаар мэдээлэл хийж, “Зөрчлийн гомдол мэдээлэл, зөрчлийн хэрэг шалгах арга зүй”, “Бэлэн бус торгуулийн машинтай ажиллах заавар”, “Хүний бие, эд зүйлд үзлэг хийх”, “Эд зүйл, бэлэн мөнгө хураан авах”, “Хэргийн газрын хамгаалалт хийх”, “Туслах тоо бүртгэлийн сан ашиглах” зэрэг  сэдвүүдээр сургалт орж шинээр батлагдан гарсан журам, эрх зүйн актуудын талаар мэдээлэл өгөв.

              Цугларалтын 2 дахь өдөр алба хаагчдын албаны бэлтгэл, бэлэн байдал, бие бялдрыг хөгжүүлэх, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Буухиа” тэмцээнийг хууль эрх зүйн мэдлэг сорих, хийн буудлага, автомат бууны хагас задаргаа, хамгаалалтын хувцас өмсөж, тайлах норматив зэрэг 5 цэгтэйгээр зохион байгуулахад цагдаагийн дэд ахлагч #Ц.Баярхүү ахлагчтай Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн баг  1 дүгээр байранд, цагдаагийн ахлах ахлагч #Г.Мандахбаяр ахлагчтай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг 2 дугаар байранд, цагдаагийн дэд ахлагч #Э.Ёндонжамц ахлагчтай Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын тасгийн баг 3 дугаар байранд тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм.  

            Энэ удаагийн цугларалтаар цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний 60 хувийг бүрдүүлдэг ахлагч бүрэлдэхүүний ажлын ачаалал, албан үүрэг гүйцэтгэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, амьдрах орчин нөхцөлийн сайжруулах талаар цагдаагийн газрын даргатай “Зангиагүй уулзалт” хийж шийдвэрлэх асуудлаа тодруулсан нь өмнөх цугларалтуудаас онцлог байлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна