/ / Эмэгтэй алба хаагч нартаа хүндэтгэл үзүүллээ

Эмэгтэй алба хаагч нартаа хүндэтгэл үзүүллээ

       Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

         Энэ удаагийн арга хэмжээг Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасаг хариуцан зохион байгуулсан бөгөөд арга хэмжээний хүрээнд 3 эмэгтэй алба хаагчийг албаны онцлогтой холбогдуулан орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаршуулах, сэтгэлийн зурлага хүргэх, хүлээн авч урлагийн тоглолт үзүүлэх, гарын бэлэг гардуулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж эмэгтэй алба хаагчдынхаа талархлыг хүлээлээ.

         Ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө бид бүхэнтэй мөр зэрэгцэн хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөсөн Цагдаагийн газрын нийт эмэгтэй алба хаагч нартай Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэе

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна