/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН “САГСАН БӨМБӨГ”-ИЙН АВАРГУУД ШАЛГАРЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН “САГСАН БӨМБӨГ”-ИЙН АВАРГУУД ШАЛГАРЛАА

Цагдаагийн газрын алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон  өнгөрүүлэх, хамт олны дунд нөхөрсөг, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны нэрэмжит “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Цагдаагийн газрын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдээ дотрууллаа.

            Энэ удаад цагдаагийн газрын орон нутгийн ахлагч, офицер бүрэлдэхүүний цугларалт хийгдэх үеэр зохион байгуулсан бөгөөд Цагдаагийн газрын харьяа хэлтэс, тасгуудын эрэгтэй, эмэгтэй 12 багийн 100 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Хүрэлбаатар ахлагчтай Эрүүгийн цагдаагийн тасаг “Алтан медаль”, ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Хүрэлтулга ахлагчтай Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн баг “Мөнгөн медаль”, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Амарбат ахлагчтай Мөрдөн байцаах тасгийн баг “Хүрэл медаль”, эмэгтэйчүүдийн төрөлд мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Оюун-Эрдэнэ ахлагчтай баг “Алтан медаль”, Мэдээлэл, дүн шинжилгээний ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Оюунцэцэг ахлагчтай баг “Мөнгөн медаль” тус тус хүртсэн ба шилдэг довтлогчоор Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Хүрэлбаатар, Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах  байрны эмч, цагдаагийн дэслэгч Ж.Оюун-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, цомоор шагнуулсан юм.

“Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Биндэр сум дахь сум дундын цагдаагийн тасгаас  “Алсын зайн” шидэлтийн тэмцээнийг зохион байгуулж  10 тамирчин орж өрсөлдсөнөөс Захиргааны удирдлагын тасгийн аж ахуйн ажилтан, цагдаагийн ахлагч М.Гантогтох шалгарч өргөмжлөл, нэрэмжит шагналаар шагнагдлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна