/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / ЦАГДААГИЙН ГАЗАР "ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” МӨСНИЙ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮЛЛЭЭ

ЦАГДААГИЙН ГАЗАР "ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” МӨСНИЙ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮЛЛЭЭ

Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газартай хамтран аж ахуй нэгж, байгууллагуудын залуучуудын дунд үндэсний өв соёл, зан заншлийг түгээн дэлгэрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан “#Дээлтэй #Монгол” #мөсний #баяр тэмцээнд Цагдаагийн газрын алба хаагчид амжилттай оролцож #тэргүүн #байрт шалгарлаа.

Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн 11 байгууллагын 100 гаруй тамирчид 6 төрлийн тэмцээнээр хурд, хүчээ сорин өрсөлдөж Уламжлалт анагаах ухааны төв, Зооноз өвчин судлалын төвийн хамтарсан баг дэд байрт, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын баг гутгаар байрыг эзэлжээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна