/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ТУСГАЙ ДУГААРЫН УТСАНД ХУУРАМЧ ДУУДЛАГА ӨГСӨН ИРГЭНД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ТООЦНО.

ТУСГАЙ ДУГААРЫН УТСАНД ХУУРАМЧ ДУУДЛАГА ӨГСӨН ИРГЭНД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ТООЦНО.

Яаралтай тусламжийн тусгай дугаарын утсуудад ирж байгаа нийт дуудлага, мэдээллийн 20 хувийг тоглосон, андуурсан, эсвэл утсандаа хариу өгдөггүй дуудлага эзэлж, хиймэл ачаалал үүсгэн, тухайн агшинд яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдийн дуудлагыг хүлээн авах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Ихэнх тохиолдолд бага насны хүүхэд тоглох, тусгай дугаарыг андуурч залгах, иргэд өөрийн эзэмшиж байгаа гар утсандаа хайхрамжгүй хандсаны улмаас халаасан дахь утасны товчлуур дарагдах зэргээр холболт үүсгэдэг.

Иймд тусгай дугаарт шалтгаангүйгээр олон удаа залгаж ачаалал үүсгэсэн тохиолдолд хуурамч дуудлагатай адилтган үзэж хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл.
Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх

1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна