"RAW DEAD LIFT-2018" УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУУЛАХ ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН ДЭД АХЛАГЧ М.ГАНТОГТОХ ТҮРҮҮЛЛЭЭ.
Хэрэглэлгүй Штангтай газраас таталтын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж 15 байгууллагын 200 орчим тамирчид бяр, хүчээ сорин өрсөлдсөнөөс Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Гантогтох -82.5 кг-ын жинд 247кг татаж алтан медаль хүртэж Улсын аварга болж бахдам сайхан амжилт үзүүллээ.