/ / ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛЪЯ

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛЪЯ

“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа” сэдэвт Хуулийн байгууллагуудын уулзалт зөвлөгөөнийг Цагдаагийн газраас санаачлан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ГХУСАЗСЗ-тэй хамтран зохион байгуулав. 

Зөвлөгөөнд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Цагдаагийн газар, Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Аймгийн Прокурорын газар, МХГ зэрэг байгууллагуудын алба хаагчид оролцож харилцан мэдээлэл солилцон, санал дүгнэлт гарган ажиллалаа.

Уулзалт зөвлөгөөнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж, холбогдох байгууллагын удирлагууд тус сэдвээр мэдээлэл хийв.

Хэнтий аймагт хүрээлэн буй орчны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 онд Хуулийн байгууллагуудаас хийж гүйцэтгэсэн ажлын товч танилцуулга, гэмт хэрэг, зөрчлийн хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт 2018онд ямар түвшинд байгаа, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл, гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудын талаар Хуулийн байгууллагууд өнөөдөр хэлэлцэж ирэх оныхоо хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна